2012-07-20

Их хэмжээний жин хаясаны дараа сул арьсыг хэрхэн чангалах вэ


Жин хассаны дараа арьс яагаад унждаг вэ

Биднийг хөдлөх бүрд арьс сунаж, агшиж, мөн жин нэмхэд их хэмжээгээр сунадаг. Харин жин хасах үед арьс буцаж агшдаг. Арьс бол жирийн нэг бидний биеийг бүрхэгч резин биш энэ бол амьд эрхтэн юм. Яг л бусад бүх эрхтэний адил арьс эсээс бүтдэг. 

Арьсаны давхарга бүр өөр өөр төрлийн эсээс бүтэх бөгөөд арьсаны хамгийн гадарх давхрага (эпидермс) байнга солигдож, шинэ эсүүдээр хуучин үхжсэн эсээ солиж байдаг байна. Харин үүний доторх арьсаны эс нь (дермис) нь илүү тогтмол байдаг. Эдгээр нь доторх арьсны эсүүд нь уян хатан холбогч эдүүд, цусны судаснууд зэргээс бүтдэг. Арьчилгаанаас шалтгаалж агшиж, сунах чадвар нь шалтгаалдаг байна. 

Жин хасахад арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ?

Жин хасахад тэр тусмаа хурдан хугацаанд жин хасахад арьсыг дүүргэж байсан өөх нь алга болоход агшиж амжилгүй суларч унждаг. Жин хасах үед арьсаны агшилтанд хүний нас, хоол тэжээлийн чанар, эрүүл амьдралын хэв маяг, арьсаны арчилгаа зэрэг их чухал нөлөөтэй юм.

Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ

Таныг жин хасахын хирээр арьс тань суларч, унжиж эхлэнэ. Юуны өмнө бүү сандар. Учир нь арьс гэдэг нь амьд эрхтэн учраас таны шинэ туранхай биед зохицон аажимдаа агшиж болно. Их хэмжээний жин хаясаны дараа арьс 1-2 жилийн дотор агшдаг гэдгийг анхаарна уу. Харин энэ хооронд та дараах аргуудаар арьсаа илүү хурдан агшааж болно.

Зөвөлгөө #1: Хэт хурдан турах хэрэггүй

Нэмж хэлэхэд жин хасахад нас, хоол ундны шим тэжээллэг муу байх, шингэний дутагдалд орох, их хэмжээгээр арьсаа наранд шарах, тамхи тата зэрэг нь муугаар нөлөөлж арьс буцаж агших чадварыг бууруулна.

Өлсгөлөн байж, их олон цагаар дасгал хийж турсанаар та өөх шатаахынхаа хажуугаар өөртөө байгаа булчинг алдаж байдаг. Тиймээс гэдэсний арын арьсыг татаж байдаг булчин алга болсоноор арьс их хэмжээгээр суларч унждаг байна. Тэгвэл хурдан турахгүйгээр жин яаж хасах вэ: 7 хоногт 500 гр - 1 кг жинг хасах нь эрүүл гэж тооцогддог бөгөөд дасгалдаа хүндийг өргөлтийн дасгалуудыг оруулж өгөх нь зүйтэй. Ингэснээр та жин хасахын зэрэгцээ булчингаа алдахгүй байж чадна.

Зөвөлгөө #2: Шингэний дутагдалд орохоос сэргийл

Өдөрт уух ёстой шингэнээ ууж байгаа эсэхдээ анхаарах. Арьсаны уян хатан байдалд ус маш чухал үүрэгтэй. Тиймээс хоол унднаас болон шингэнээс өдөрт дор хаяж 2 литр шингэн авч байх ёстой. Өдөрт хүн хэр их ус уух ёстой талаар түрүүчийн бичлэгээс уншина уу. 

Зөвөлгөө #3: Зөв хооллох

Арьсыг маш уян хатан, толигор байлгадаг хоёр зүйл бол коллаген, эластин хоёр юм. Уургаар баялаг хоолнууд болох бяслаг, сүү, дүпү, үр, самар, загас зэрэгт коллаген, эластиныг үүсгэгч агууламжууд байдаг. Мөн эрүүл бие хэрэгтэй тос хэрэглэх нь арьсанд чухал.  Хангалттай уураг авахын тулд: Илүү хурдан шингээж авах үүднээс эдгээр уурагт хүнснээс 100-200 илчлэг орчмыг дасгал хийсний дараах хоол болгож хэрэглэх. Мөн дасгал сургуулилтын өмнө ба дараа хэрхэн хооллох талаар дараачийн бичлэгээс уншина уу. 

Зөвөлгөө #4: Арьсаа байнга арчлах

Арьсаа байнгаа арчилж, тордож байх. Өдөр бүр арьсандаа массаж хийж байснаар үхсэн эсүүд унаж, арьсаны цусны эргэлт сайжрана. Далай давс, минералуудтай халуун ваннд орсоноор арьсаны өнгө сайжирна. Витамин А, С, E, Алое Вера, буурцагны уураг гэх мэт агуулсан арьс чангалагч тоснуудыг хэрэглэснээр арьсанд чийгшил өгч коллаген, эластин үүсэхэд нөлөөлнө. 

Хатуу сулфат агуулсан саван, шампунь, аяга таваг угаагч зэргийг хэрэглэхгүй байх, мөн турж байх явцас наранд арьсаа ил гаргахгүй байх нь зүйтэй. Мөн хлоринжуулсан халуун усанд орох тийм сайн биш.  

Арьс засах мэс заслыг хэзээ хийлгэх вэ

Арьс хэт их хэмжээгээр сунасны эцэст сүүлдээ эргэж агших чадвараа алддаг байна. Хэрвээ та 9 сар жирэмсэн байсан бол таны арьс эргэж агшиж чадна. Гэвч хэрвээ 50 болон түүнээс илүү илүүдэл жинг олон жилийн турш тээж явсан бол таны арьс сайн агшихгүй бөгөө энэ тохиолдол гоо сайхны мэс засал л тус болж чадна. Гэвч энэ хагалгааг маш ноцтой арьсны үрэвсэлүүд үүсэх, их хэмжээний сул арьс үлдэх гэх мэт нөхцөлд л хийдэг байна.  Гэвч энэхүү асар том хэмжээний хагалгаанаас эдгэрч байх зуур хүмүүс дахин жин нэмэх эрсдэл өндөр байдаг бөгөөд мэс засал хийж арьсаа янзлуулсан ч гэсэн их урт урт сорвиудтай үлддэг байна. 

Эцэст нь хэлэхэд

Арьсаны уян хатан чанар нас явах тусам улам буурдаг. Тиймээс хэдий та өмнөх дүрмүүдийг дагаж удаан турж, зөв хооллож, шингэний дутагдалд орохгүй байж, арьсаа арчилж байсан ч гэсэн насны эсрэг хэн ч тэмцэж чадахгүй шүү дээ.  

2012-07-18


 Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглэж хэрхэн жин хасах вэ


Алтан дүрэм : Хэрвээ та жингээ хасахыг хүсвэл дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх эсвэл өдөрт идэж буй илчлэгийнхээ хэмжээг багасгах хоёр л арга бий. Хэрвээ та жин хасаад мөн дээр тэр жингээ хадгалахыг хүсвэл өөрийн идэж буй хоолны илчлэгийг хасаж, хоолныхоо төрлүүдийг өөрчлөх, идэж буй хоолныхоо илчлэгийг мэддэг байх хэрэгтэй юм. Жишээ нь Монголын нөхцөлд бид маш их хэмжээний гурил, цагаан будаа, төмс зэргийг хэрэглэдэг. Тэгсэн хирнээ өндөг, мөөг, бүх төрлийн байцаа, жимс, бүх төрлийн хүнсний ногоог маш бага хэрэглэдэг. 

Өдөрт эмэгтэй хүний идэх илчлэгийн хэмжээ 1600-2000 
          эрэгтэй хүний идэх илчлэгийн хэмжээ 2000-2500 байдаг. 
Жич:
*Жин хасахын тулд та өдөрт хоолноосоо 500 илчлэгийг хассанаар нийт 7 хоногт 3500 илчлэг шатааж 453,59 гр жинг хасаж чадна, гэхдээ мэргэжилтэнүүд 7 хоногт 1-ээс илүү кг жин хасахыг хориглодог. 7 хоногт 1 кг, сард нийт 5 кг жин хасахыг эмч нар болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд эрүүл жин хасалт гэж тооцож зөвөлдөг юм.
* Харин жин нэмэхийн тулд өдөрт идэх хоолон дээр дахин 500 илчлэгийн нэмж идсэнээр 7 хоногт мөн 453ь 59 гр жин нэмэх боломжтой.
* Ингээд 7 хоногт 500 грамаас 1 кг хүртэл жин хасахын тулд та өдрийн иддэг хоолныхоо илчлэгийг хасаж, эсвэл илчлэг багатай хоолоор солих, мөн өдөрт хийдэг хөдөлгөөн дасгалынхаа хэмжээг нэмэгдүүлэх нь маш чухал юм. Хоолныхоо илчлэгийг 250 аар багасгаж, 250 илчлэг шатаах дасгал хийснээр та 7 хоногт 500 гр жин хасах боломжтой. Ийм эрүүл аргаар жин хасах нь таны бодисын солилцооны үйл ажиллагааг хямраахгүй, мөн булчин массыг ихэсгэх тустай.
* Өдрийн хоолныхоо илчлэгийг 1500-аас доош буулгах нь эрүүл биш юм. Ийм бага хэмжээний илчлэг хэрэглэх буюу хоолоо хэт сойсноор таны бие ядрах, мөн хэрэгтэй шим тэжээлүүдийг авч чадахгүй байхад хүрнэ.

Ингээд түрүүний аргаар өдөрт 500 илчлэг шатаах аргаар бүтэн сар хоолны дэглэм бариж, хөдөлгөөнөө нэмэгдүүлэхэд :

Ингээд бүтэн сар боллоо гэхэд...
500 илчлэг x 30 өдөр = 15000 илчлэг

453.59 гр= 3500 calories

15000 / 3500 = 1.95 кг болж байна.

-----------

Хэрхэн илчлэгийг хасах вэ

Тэгвэл одоо хэрхэн илчлэгийг хасах вэ?

Сонголт 1: Иддэг хоолныхоо хэмжээг багасгах
Сонголт 2: Илчлэг багатай хоол хүнс сонгож идэх. (Хербалайфын коктейл гэх мэт)
Сонголт 3: Эсвэл хоёуланг нь хэрэгжүүлэх

-----------

Та жин хасахын тулд Хербалайфын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээр шийдсэн бол та Хербалайфын коктейлыг хоолныхоо оронд орлуулж өгөх юм. Ингэснээр та өдөрт иддэг 3 хоолныхоо хоёрыг нь Хербалайфын уурагт коктейлоор орлуулж өгөх юм. Жишээлбэл: Өглөө коктейл, өдөр хоол, орой коктейл эсвэл өглөө коктейл, өдөр коктейл, орой жирийн хоол гэх мэт... Мөн та нэмэлт Хербалайфын ургамалын цай, цэвэр алоэны шүүс зэргийг хэрэглэж болно. 

Хербалайф - Илчлэгийг багасгаж, хоолны дуршлыг бууруулна

Формула 1
- Илчлэг багатай амин дэм, эрдэс минералаар баялаг коктейл
- Таныг эрч хүчтэй байлгаж, мөн булчин массаа хадгалахад туслана

Формула 3 уураг
- Таны бие дэх өөхийг хайлуулж, булчин массыг нэмэгдүүлнэ
- Таны өдөрт хэрэглэж байгаа уургийн хэмжээ нэмэгдсэнээр хурдан жин хаях, мөн булчин массыг нэмэгдүүлснээр жингээ хадгалахад туслана

Хербалайф ургамалын цай 
- Таны бодисын солилцоог сайжруулж, өөх шатаалтыг хурдасгах, бие дэх хорт бодисыг гадагшлуулах
- Хоолны дуршлыг бууруулж, эрч хүч өгөх

-----------

Herbalife Shapeworks бүтээгдэхүүнүүд дэх илчлэгийн хэмжээ

Формула 1 коктейл : 1 халбага = 54
Формула 3 уураг : 1 халбага = 46 илчлэг
Хербалайф цай : 1 цайны халбага = 5.8 илчлэг

Тэгэхээр та хэрвээ Формула 1 коктейл 2 халбагыг + 1 халбага уураг + 350 мл усанд найруулаад уугаад мөн 1 халбага цайг 300 мл усанд найруулж уухад нийт илчлэг нь 159 болж байна.

Өглөөний цай коктейл цай = 159 илчлэг
Оройн хоол коктейл цай = 159 илчлэг = нийт илчлэг 318

Харин өдрийн хоолонд = 2000 - 316 = 1684 илчлэг үлджээ.

Тэгвэл нэг таваг хоол ойролцоогоор 1000 илчлэгтэй байдаг учир танд цаана нь ч зарцуулах илчлэг үлдэж байна. Гэхдээ бидний эцсийн зорилго жин хасах учраас та хоёр хоол орлуулах коктейл, нэг ердийн хоол дээрээ илчлэг багатай амттануудыг бага хэмжээгээр нэмж өгч болно. Жишээлбэл нэг алим, эсвэл атга самар, нэг том улаан лоол, эсвэл тоор гэх мэт.

Ингэснээр та илчлэг хасахынхаа зэрэгцээгээр дуртай хоолоо идэж, эрүүл хүнсийг өөрийн амьдралын нэг хэсэг болгож чадах юм.

Хүн өдөрт 1200 илчлэгээс дээш илчлэгийг заавал идэх ёстой. Удаан хугацаар 1200-аас доош илчлэгтэй хоол хүнсийг хэрэглэснээр жин хасалт зогсох + тэжээлийн дутагдалд орох + бодисын солилцоо муудах зэрэг үр дүн гарах болно. Тийм ч учраас 1500 аас доошгүй илчлэгийг идэж, дасгалт хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгосноор өлсгөлөнгүйгээр жин хасаж, мөн цаашдаа ч жингээ хадгалах эрүүл байхын суурь бүрдэх болно. 
                                           Эх сурвалж: http://myh3rbalif3.blogspot.com


Ус хүний эрүүл мэндэд ямар ашигтай вэ


Ус: Хүн өдөрт хэр хэмжээний усыг уух шаардлагатай вэ?



Энэхүү эссэг Mayo Clinic staff ээс хэвлүүлсэн болно. 
Эрүүл биетэй байхын тулд бидэнд ус хэрэгтэй. Гэвч хүн болгоны усны хэрэгцээ адилгүй. Энэ эссэг уншсанаар та өөрийн усны хэрэгцээний талаар мэдлэгтэй болж чадна. 

Өдөрт хэр хэмжээний усыг та уух ёстой вэ? Маш энгийн асуулт боловч хариулт нь тийм хялбар биш. Эрдэмтэд өнгөрсөн хэдэн арван жилүүдийн турш маш олон өөр тоог гаргаж ирсэн боловч үнэндээ таны эрүүл мэнд, хэр идэвх хөдөлгөөнтэй, хаана амьдардаг зэргээс таны усны хэрэгцээ шалтгаална.

Хүн болгонд тохирсон усны хэмжээ гэж байдаггүй ч гэсэн та өөрийн усны хэрэгцээг мэдсэнээр өдөрт хэдэн аяга ус уух ёстойгоо тодорхойлж чадна.

Ус эрүүл мэндэд ямар ашигтай вэ
Бие дэх усны агууламж


Ус нь хүний биеийг бүрдүүлж байгаа хамгийн гол нэгдлийн нэг бөгөөд хүний биеийн 60 хүртэл хувь нь уснаас бүтдэг. Таны биеийн бүх эс, эд, эрхтэн усаар амьдардаг. Жишээлбэл ус биеийн амин чухал эрхтэнүүд дэх хор, бохирдолыг цэвэрлэж, шимж тэжээлийг биеийн эсүүдэд хүргэж, чих, хамар, хоолой, ам зэргийн эдүүдийг чийглэж өгч байдаг.

Ус дутагдаснаас хүн шингэний дутагдалд орох бөгөөд үүний улмаас эрхтэнүүд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Бага хэмжээний усны дутагдал нь таныг эрч хүчгүй болгож, ядрахад хүргэдэг байна.

Таны биед хэр хэмжээний ус шаардлагатай вэ?
Өдөр бүр та амьсгал, хөлс, шээс, өтгөн зэргээр усыг биеэсээ гадагшлуулж байдаг. Энэхүү алдсан усыг орлуулж, биеийн хэвийн ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд та ус шингэн ууж, мөн ус агуулсан хоол хүнсийг хэрэглэх ёстой.

Тэгвэл эрүүл биетэй хүнд өдөрт хэр хэмжээний ус шаардлагатай вэ? Ерөнхийдөө эмч нар 8-9 аяга ус буюу 2 литрээс 2 литр 500 мл ус уухыг зөвлөдөг. Тэгвэл энэхүү хэмжээийг та бүхэнд хэдэн аргаар тайлбарлая.

Орлуулах арга. Хүн өдөрт дундажаар 1.5 литр шээс гадагшлуулдаг (6.3 аяга). Дээр нь амьсгал, хөлс, өтгөнөөр ойролцоогоор 1 литр усыг (ойролцоогоор 4 аяга) биеээс гадагшлуулдаг. Хоолноос таны усны хэрэгцээний ердөө 20 хувь нь орж ирдэг. Тиймээс та өдөрт 2-оос 2.5 литр ус  шингэн (8-9 аяга) ууснаар өдөрт алдсан шингэнээ нөхөж явах боломжтой.  

250 мл аягаар өдөрт 8 аяга ус уух. Энэ нь та өдөрт 8 аяга буюу 2 литр ус ууна гэсэн үг. Энэ арга хүмүүст тогтооход амархан байдаг бөгөөд та 250 мл хэмжээтэй аягаараа усаа ууж хэдэн ууснаа тоолоход л болох юм. 

Эрүүл мэндийн зөвлөмж. Эрүүл мэндийн институтээс эрчүүдэд өдөрт ойролцоогоор 3 литр буюу ( 13 аяга) ус шингэн уухыг, эмэгтэйчүүдэд 2.2 литр буюу (9 аяга) ус шингэн уухыг зөвлөсөн байдаг. 

Харин одоо та бүхэнд нэмэлтээр усыг хэрхэн хэрэглэх талаар танилцуулъя.

Биеийн жин дээр суурилсан усны хэрэгцээ. Биеийн жингээ хэмжээд гарсан тоог 30-д хуваа. Ингээд таны уух усны доод хэмжээ гарч ирнэ. Харин уух ёстой усны дээд хэмжээ гарсан тоон дээр 2 литрийг нэмхэд л гарч ирнэ. Тэгэхээр ийм тэгшитгэл гарч ирж байна. 

Уух усны хэмжээ (жин дээр суурилсан) = [ (Биеийн жин / 30) уух усны доод хэмжээ (Биеийн жин / 30 + 2 лит) уух усны дээд хэмжээ]

Жишээлбэл. 60 кг жинтэй хүн.

Уус усны хэмжээ (60 кг жинтэй хүмүүс)
= [ (60/30) эсвэл (60/30 + 2)]
= 2- 4 литр ус

...

Энэхүү ус шингэн уух аргуудаас гадна хэрвээ та хангалттай шингэнэ ууж байвал цангах мэдрэмж төрөхгүй, өдөрт ойролцоогоор 1.5 литр (6.3 аяга) шээс гадагшлуулна. Мөн таны шээс бараг өнгөгүй эсвэл шингэн шар өнгөтэй байх ёстой. Та өөрийн усны хэрэгцээг нарийн тодорхойлохыг хүсвэл өөрийн эмчид хандах нь мөн зүйтэй юм.

Усны хэрэгцээнд нөлөөлдөг хүчин зүйлүүд
Та мөн өөрийн хөдөлгөөний идэвх, амьдардаг цаг уур, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон хөхүүл эсэхээс хамаарч биеийнхээ шаардлагатай усны хэмжээг тохируулах ёстой.

Дасгал хөдөлгөөн. Хэрвээ та өдөрт ямар нэгэн хөлс гаргадаг дасгал хөдөлгөөн хийдэг бол та алдсан шингээ нөхөж авахын тулд нэмэлт шингэнийг уух ёстой. Богино хэмжээний дасгалаар алдсан шингэнийг нэмэлт 400 мл- 600 мл ус 
 (1.5- 2.5 аяга) нөхнө. Харин урт хугацааны эрчимтэй дасгал хийж байгаа үед илүү шингэн хэрэгтэй. Хийж байгаа дасгалын хугацаа, төрөл, мөн гарч буй хөлсний хэмжээнээс хамаарч усаа нэмж уух шаардлагатай. Урт хугацааны дасгалын үеэр тусгай давсны агууламжтай спортын ундаа уух нь тохиромжтой. Ингэснээр хөлсөөр алдагдсан давсыг нөхөж өгөх бөгөөд давсны дутагдлаас үүсдэг амь насанд халтай hyponatremia хэмээх өвчин үүсэхээс сэргийлдэг байна. Мөн дасгалаа хийж дууссаны дараа үргэлжлүүлэн шингэнээ уух ёстой. 

Орчин. Халуун эсвэл чийглэг уур амьсгалтай газар хүнийг халууцуулж, хөлрүүлдэг. Тиймээс нэмэлт шингэн хэрэгтэй болдог. Мөн хэт халуунд байранд амьдрахад өвлийн цаг арьсны чийглэгийг алдагдуулж хуурайшуулдаг. Мөн далайн төвшнөөс 2500 метрээс дээш байрлалтай газруудад амьдардаг хүмүүс олон дахин шээдэг, мөн олон дахин амьсгалдаг нь шингэнийг ихээр зарцуулахад хүргэдэг байна.
Өвчин болон эрүүл мэндийн шалтгаан. Хүн халуурах, бөөлжих болон чацга алдах үед хүний бие шингэнээ байнга алдаж байдаг. Ийм нөхцөлүүдэд та усаа нэмж уух хэрэгтэй. Их хэмжээний шингэн алдсан үед эмчид хандах нь зүйтэй юм. Мөн та давсагны үрэвсэл, бусад төрлийн давсагны халдварын үед усаа нэмж уухыг зөвлөдөг. Харин нөгөө талаар зарим хүнд өвчнүүд болох зүрхний өвчин, зарим төрлийн бөөр, элэг зэрэг өвчний үед хүн биеэсээ шингэн гадагшлуулах чадвар мууддаг учир усыг тодорхой хэмжээгээр хязгаарладаг байна.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүд. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд нэмэлт шингэн хэрэгтэй байдаг. Хүүхэд хөхүүлэхэд их хэмжээний шингэнийг байнга гадагшлуулж байдаг. Тиймээс эрүүл мэндийн институтээс жирэмсэн эхчүүдэд 2.3 литр ус (10 аяга ус), харин хөхүүл эхчүүдэд 3.1 литр ус (13 аяга) уухыг зөвлөдөг байна.
         
Усны бусад эх сурвалж

Усыг байнга хажуудаа ойрхон байлгаж ууж байх нь сайхан санаа боловч заримдаа та заавал усанд найдахгүй байж болно. Идэж байгаа хоолноос чинь мөн шингэн орж ирж байдаг. Ерөнхийдөө хоолноос хүний шингэний хэрэгцээний 20 хувь орж ирж байдаг. Жишээлбэл зарим жимснүүд шийгуа, улаан лооль зэргийн 90 хувь нь уснаас бүтдэг байна.

Мөн сүү, жимсний жүүс зэргийнх ихэнх хувь нь ус байдаг. Мөн пиво, дарс, каффейн агуулсан ундаанууд болох кофе, цай, ундаа зэрэг ч мөн таны шингэний хэрэгцээнд нэмэр болж байдаг. Гэхдээ л ус бол таны хамгийн шилдэг сонголт бөгөөд илчлэг агуулахгүй, үнэгүй, хаана ч бэлэн байдаг.

Шингэний дутагдалд орохгүйгээр байх

Зөвхөн цангасан үедээ шингэн ууна гэдэг нь буруу юм. Учир нь цангаж байгаагаа мэдэх тэр үед та аль хэдийн шингэний дутагдалд орсон байдаг. Мөн нас явах тусам хүний шингэний дутагдалд орж байгаагаа мэдрэмж мууддаг. Мөн нөгөө талаар их хэмжээгээр цангах, олон дахмн шээх нь илүү ноцтой өвчний шинж байх талтай. Тиймээс эмчтэй байнга зөвлөж байх нь зүйтэй юм.

Шингэний дутагдалд орохоос сэргийлэхийн тулд тохирсон хэмжээний шингэнийг марталгүйгээр уух буюу аль болох усыг сонгож уух нь зүйтэй. Эрүүл насанд хүрэгсэд дараах зөвлөмжийг дагаж болно.

Хоолны өмнө аяга ус уух, мөн хоол бүрийн хооронд дахин нэг аяга ус уух.
. Дасгал хийхийн өмнө, дундуур, мөн дараа нь усаа үргэлжлүүлэн уух.
. Үдэшлэг нийллэг дээр спиртэн төрлийн ундаануудаас татгалзаж ус болон хийжүүлсэн усыг уух.

Хэдийгээр түгээмэл биш боловч хэт их ус уух нь мөн тохиолддог. Таны бөөр хэт их усыг гадагшлуулж чадахгүй болсон тохиолдолд цусан дахь electrolyte (минерал) их хэмжээгээр шингэрч, цусан дахь давсны хэмжээ багасдаг. Үүнээс болж hyponatremia хэмээх амь насанд халтай нөхцөл үүсэж болох юм. Их хэмжээний ус уудаг тамирчид, гүйлтийн тамирчид энэхүү өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөр байдаг. Ерөнхийдөө хэвийн хэмжээний хоол унд идэж, шингэн ууж хэрэглэж байгаа тохиолдолд энэ нь маш ховор байдаг.

                                                Эх сурвалж: mayoclinic.com

2012-07-17

Яагаад Хербалайф?



ЯАГААД ХЕРБАЛАЙФ?


Хербалайф (Herbalife) компани бол: Дэлхийн 80 гаруй улс орны 2,1 сая бие даасан Дистрибьюторуудын амжилтын түүхээр батлагдсан.
2010 онд компаний цэвэр ашиг 2,7 тэрбум ам. доллар байсан. Харин 2012 оны байдалаар компаний ашиг 5 тэр бумд хүрээд байгаа юм. 
1980 онд Марк Хьюзийн байгуулсан Хербалайф (Herbalife) компани нь эрүүл зөв амьдралын хэв маягийг түгээх анхдагч компани бөгөөд шууд борлуулалтаар бүтээгдэхүүн худалдаалдаг хамгийн амжилттай компаниудын нэг болсон юм.
Компаний талаарх зарим нэг мэдээллүүд:



Амжилттай бизнес

  • Хербалайф (Herbalife)-ын түүх – 30 гаруй жилийн амжилт
  • Компани дэлхийн 76 оронд бизнесээ явуулдаг
  • Бизнес эрхэлж эхлэх хөрөнгийн хэмжээ маш бага бөгөөд Хербалайф (Herbalife) компани нь борлуулалтын салбарт хамгийн их шагнал авах боломжийг олгодог – компаний эргэлтийн хөрөнгийн 73% нь Дистрибьюторуудад шагнал урамшуулал болон очдог.
  • Хербалайф (Herbalife)-ын Дистрибьюторууд том арга хэмжээнүүд болон 24 цагийн туршид он-лайнаар тусламж дэмжлэг авдаг тул эрчимтэй сургалт, бизнесийн боломжуудыг авч байдаг.



Ёс зүй баримтлагч компани

  • Компаний хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид 2004 оноос эхлэн худалдаалагдаж байгаа учраас компани олон улсын албан харилцааны ёс зүйг чанд баримтладаг.
  • Хербалайф (Herbalife) компани Шууд Борлуулалтын Дэлхийн Нийгэмлэгийн (WFDSA) гишүүн мөн Шууд Борлуулалтын орон нутгийн Нийгэмлэгийн гишүүн юм (ОХУ – 1998 оноос хойш).
  • Хербалайф (Herbalife) компани Монгол улсын хууль дүрэм, Үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийг чанд баримталдаг бөгөөд компани үйл ажиллагаагаа явуулдаг бусад улс орнуудын хууль дүрмийг чанд баримталдаг.

Чанартай бүтээгдэхүүн

  • Хербалайф (Herbalife)-ын бүтээгдэхүүнүүд дэлхийн шилдэг эрдэмтдийн судалгааны үндсэн дээр үйлдвэрлэгддэг учраас дэлхий дээрх жин хянах, тэнцвэржүүлсэн хооллолт болон хувийн арчилгааны шилдэг бүтээгдэхүүнүүд юм.
  • Хербалайф (Herbalife)-ын бүх бүтээгдэхүүнүүд нь түгээгдэж буй улс орныхоо бүхий л хууль дүрмийн дагуу батлагдсан болно.
Хербалайф (Herbalife)-ын Шинжлэх ухаан хариуцсан Зөвлөлийн бүрэлдэхүүнд хоол хүнс шим тэжээлийн шинжлэх ухааны салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг эрдэмтэд ордог. Тэдний нэг нь Нобелийн Шагнал хүртсэн профессор Луи Игнарро юм. Herbalife компани дэлхийн олон оронд шинжлэх ухааны судалгаа шинжилгээ явуулж хоол хүнс шим тэжээлийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулдаг. Лос-Анджелес хотод Хербалайф (Herbalife)-ын Шинжлэх ухааны Төв болон Калифорнийн их сургуулийн дэргэдэх Марк Хьюзийн нэрэмжит эсийн болон молекулын шим тэжээлийн судлалын лаборатор байрладаг.

                Эх сурвалж: http://businessopportunity.herbalifemongolia.com/why-herbalife



Эрүүл жимсний жүүсийг хэрхэн бэлтгэх вэ



Жор #1

Луува + Цагаан гаа + Алим = Эрч хүч нэмж, биеийг цэвэрлэнэ
Дунд зэргийн нэг лууван + 2 см урттай гаа + 1 дундаж алим
30 + 2 + 55 = нийт илчлэг 87

Жор #2

Алим + Өргөст хэмх + Цоохор майлз байцаа = Хавдраас урьдчилан сэргийлнэ, холестрин багасгана, гэдэсний өвдөлтийг бууруулна, толгойны өвдөлтийг бууруулна.
1 дундаж алим + 1 дундаж өргөст хэмх + 2 нарийхан байцааны иш
55 + 45 + 2 = нийт илчлэг 101

Жор #3

Улаан лооль + Лууван + Алим = Арьсны гадаад үзэмжийг сайжруулна, амны эвгүй үнэрийг цэвэрлэнэ
1 дундаж улаан лооль + 1 дундаж лууван + 1 дундаж алим
22 + 30 + 55 = нийт илчлэг 107

Жор #4

Гашуун гуа + Алим + Сүү = Амны эвгүй үнэрийг цэвэрлэнэ, биений халууныг буулгана
1 жижигхэн + 1 дундаж алим + 100 мл сүү
21 + 55 + 65 = нийт илчлэг 151

Жор #5

Амтат жүрж + Цагаан гаа + Өргөст хэмх = Арьсыг толигор, чийглэг болгоно, халуун буруулна 
1 дундаж жүрж + 2 см гаа + 1 дундаж өргөст хэмх
39 + 2 + 45 = нийт илчлэг 86 

Жор #6

Хар боргоцой + Алим + Шийгуа = Бие дэх илүүдэл давсыг гадагшлуулна, давсаг, бөөрийг цэвэрлэж, эмчилнэ
1 зузаавтар зүсэм хан боргоцой + 1 дундаж алим + 1 зузаавтар зүсэм шийгуа
40 + 55 + 86 = нийт илчлэг 191

Жор #7

Алим + Өргөст хэмх + Киви = Арьсыг толигор болгоно
1 дундаж алим + 1 дундаж өргөст хэмх + 1 дундаж киви (хальсалсан)
55 + 45 + 40 = нийт илчлэг 150

Жор #8

Лийр + Банана = Бие дэх сахрын агууламжийг зохицуулах
1 жижиг лийр + Тал банана
81 + 60 = нийт илчлэг 111

Жор #9

Лууван + Алим + Лийр + Манго = Биеийн халууныг бууруулна, хордлого тайлна, биеийн даралтыг бууруулна
Тал лууван + Тал алим + Тал лийр + Тал манго
23 + 28 + 41 + 68 = нийт илчлэг 160

Жор #10

Амтат гуа + Усан үзэм + Шийгуа + Сүү = Витамин C болон B2 оор баялаг тул эсийн үйл ажиллагааг сайжруулж, дархлааг сайжруулна
1 зүсэм амтат гуа+ 5 ш үргүй усан үзэм + 1 зүсэм шийгуа + 100 мл сүү
45 + 15 + 86 + 65 = нийт илчлэг 211

Жор #11

Papaya гуа + Хан боргоцой + Сүү = Витамин C, E, Төмөр зэргээр баялаг, арьсыг толигор болгоно, метаболизмыг сайжруулна 
1 урт зүсэм + 1 зузаан зүсэм + 100 мл сүү
55 + 40 + 65 = нийт илчлэг 160 

Жор #12

Банана + Хан боргоцой + Сүү = Витаминаар баялаг, өтгөн хаталтыг эмчлэнэ
Тал банана + 1 зүсэм хан боргоцой + 100 мл сүү
60 + 40 + 65 = нийт илчлэг 165 

Жич: Та өөрийнхөө сонирхолд тааруулан жимсний орцыг нэмэгдүүлж болно. Мөн жүүсийг шингэрүүлэх зорилгоор ус нэмж болно. 
Мөн та өөрийн бэлтгэсэн жүүсэн дээр уураг нэмж ууж болно. Үүний тулд Шар усны уурагнаас нэг халбагыг нэмэхэд болно. Шар усны уураг нь эрүүл мэндэд тустай нэгдэлүүдийг агуулсан, мөн өөхийг шатаадаг, хүний биед маш хэрэгтэй уураг юм. Бодибилдингээр хичээллэдэг бүх хүмүүс энэхүү уургийг хэрэглэдэг.
Эсвэл та Хербалайфийн Personalized Protein Powder уургыг сонгож хэрэглэж болно. Энэхүү уураг нь шар ус болон шар буурцагны уургийг холиж хийсэн уураг юм.
  

                                                  Эх сурвалж: ttp://myh3rbalif3.blogspot.com