2012-07-20

Их хэмжээний жин хаясаны дараа сул арьсыг хэрхэн чангалах вэ


Жин хассаны дараа арьс яагаад унждаг вэ

Биднийг хөдлөх бүрд арьс сунаж, агшиж, мөн жин нэмхэд их хэмжээгээр сунадаг. Харин жин хасах үед арьс буцаж агшдаг. Арьс бол жирийн нэг бидний биеийг бүрхэгч резин биш энэ бол амьд эрхтэн юм. Яг л бусад бүх эрхтэний адил арьс эсээс бүтдэг. 

Арьсаны давхарга бүр өөр өөр төрлийн эсээс бүтэх бөгөөд арьсаны хамгийн гадарх давхрага (эпидермс) байнга солигдож, шинэ эсүүдээр хуучин үхжсэн эсээ солиж байдаг байна. Харин үүний доторх арьсаны эс нь (дермис) нь илүү тогтмол байдаг. Эдгээр нь доторх арьсны эсүүд нь уян хатан холбогч эдүүд, цусны судаснууд зэргээс бүтдэг. Арьчилгаанаас шалтгаалж агшиж, сунах чадвар нь шалтгаалдаг байна. 

Жин хасахад арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ?

Жин хасахад тэр тусмаа хурдан хугацаанд жин хасахад арьсыг дүүргэж байсан өөх нь алга болоход агшиж амжилгүй суларч унждаг. Жин хасах үед арьсаны агшилтанд хүний нас, хоол тэжээлийн чанар, эрүүл амьдралын хэв маяг, арьсаны арчилгаа зэрэг их чухал нөлөөтэй юм.

Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ

Таныг жин хасахын хирээр арьс тань суларч, унжиж эхлэнэ. Юуны өмнө бүү сандар. Учир нь арьс гэдэг нь амьд эрхтэн учраас таны шинэ туранхай биед зохицон аажимдаа агшиж болно. Их хэмжээний жин хаясаны дараа арьс 1-2 жилийн дотор агшдаг гэдгийг анхаарна уу. Харин энэ хооронд та дараах аргуудаар арьсаа илүү хурдан агшааж болно.

Зөвөлгөө #1: Хэт хурдан турах хэрэггүй

Нэмж хэлэхэд жин хасахад нас, хоол ундны шим тэжээллэг муу байх, шингэний дутагдалд орох, их хэмжээгээр арьсаа наранд шарах, тамхи тата зэрэг нь муугаар нөлөөлж арьс буцаж агших чадварыг бууруулна.

Өлсгөлөн байж, их олон цагаар дасгал хийж турсанаар та өөх шатаахынхаа хажуугаар өөртөө байгаа булчинг алдаж байдаг. Тиймээс гэдэсний арын арьсыг татаж байдаг булчин алга болсоноор арьс их хэмжээгээр суларч унждаг байна. Тэгвэл хурдан турахгүйгээр жин яаж хасах вэ: 7 хоногт 500 гр - 1 кг жинг хасах нь эрүүл гэж тооцогддог бөгөөд дасгалдаа хүндийг өргөлтийн дасгалуудыг оруулж өгөх нь зүйтэй. Ингэснээр та жин хасахын зэрэгцээ булчингаа алдахгүй байж чадна.

Зөвөлгөө #2: Шингэний дутагдалд орохоос сэргийл

Өдөрт уух ёстой шингэнээ ууж байгаа эсэхдээ анхаарах. Арьсаны уян хатан байдалд ус маш чухал үүрэгтэй. Тиймээс хоол унднаас болон шингэнээс өдөрт дор хаяж 2 литр шингэн авч байх ёстой. Өдөрт хүн хэр их ус уух ёстой талаар түрүүчийн бичлэгээс уншина уу. 

Зөвөлгөө #3: Зөв хооллох

Арьсыг маш уян хатан, толигор байлгадаг хоёр зүйл бол коллаген, эластин хоёр юм. Уургаар баялаг хоолнууд болох бяслаг, сүү, дүпү, үр, самар, загас зэрэгт коллаген, эластиныг үүсгэгч агууламжууд байдаг. Мөн эрүүл бие хэрэгтэй тос хэрэглэх нь арьсанд чухал.  Хангалттай уураг авахын тулд: Илүү хурдан шингээж авах үүднээс эдгээр уурагт хүнснээс 100-200 илчлэг орчмыг дасгал хийсний дараах хоол болгож хэрэглэх. Мөн дасгал сургуулилтын өмнө ба дараа хэрхэн хооллох талаар дараачийн бичлэгээс уншина уу. 

Зөвөлгөө #4: Арьсаа байнга арчлах

Арьсаа байнгаа арчилж, тордож байх. Өдөр бүр арьсандаа массаж хийж байснаар үхсэн эсүүд унаж, арьсаны цусны эргэлт сайжрана. Далай давс, минералуудтай халуун ваннд орсоноор арьсаны өнгө сайжирна. Витамин А, С, E, Алое Вера, буурцагны уураг гэх мэт агуулсан арьс чангалагч тоснуудыг хэрэглэснээр арьсанд чийгшил өгч коллаген, эластин үүсэхэд нөлөөлнө. 

Хатуу сулфат агуулсан саван, шампунь, аяга таваг угаагч зэргийг хэрэглэхгүй байх, мөн турж байх явцас наранд арьсаа ил гаргахгүй байх нь зүйтэй. Мөн хлоринжуулсан халуун усанд орох тийм сайн биш.  

Арьс засах мэс заслыг хэзээ хийлгэх вэ

Арьс хэт их хэмжээгээр сунасны эцэст сүүлдээ эргэж агших чадвараа алддаг байна. Хэрвээ та 9 сар жирэмсэн байсан бол таны арьс эргэж агшиж чадна. Гэвч хэрвээ 50 болон түүнээс илүү илүүдэл жинг олон жилийн турш тээж явсан бол таны арьс сайн агшихгүй бөгөө энэ тохиолдол гоо сайхны мэс засал л тус болж чадна. Гэвч энэ хагалгааг маш ноцтой арьсны үрэвсэлүүд үүсэх, их хэмжээний сул арьс үлдэх гэх мэт нөхцөлд л хийдэг байна.  Гэвч энэхүү асар том хэмжээний хагалгаанаас эдгэрч байх зуур хүмүүс дахин жин нэмэх эрсдэл өндөр байдаг бөгөөд мэс засал хийж арьсаа янзлуулсан ч гэсэн их урт урт сорвиудтай үлддэг байна. 

Эцэст нь хэлэхэд

Арьсаны уян хатан чанар нас явах тусам улам буурдаг. Тиймээс хэдий та өмнөх дүрмүүдийг дагаж удаан турж, зөв хооллож, шингэний дутагдалд орохгүй байж, арьсаа арчилж байсан ч гэсэн насны эсрэг хэн ч тэмцэж чадахгүй шүү дээ.  

1 comment:

  1. How to place bets on sports toto
    Place your bet 남원 출장마사지 at sportsbooks, and get the best 사설토토 odds on You can 여주 출장마사지 simply place a 목포 출장마사지 bet to the odds for the sports you wish 토토사이트 to bet on.

    ReplyDelete