2012-07-18


 Хербалайфын бүтээгдэхүүнийг хэрэглэж хэрхэн жин хасах вэ


Алтан дүрэм : Хэрвээ та жингээ хасахыг хүсвэл дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх эсвэл өдөрт идэж буй илчлэгийнхээ хэмжээг багасгах хоёр л арга бий. Хэрвээ та жин хасаад мөн дээр тэр жингээ хадгалахыг хүсвэл өөрийн идэж буй хоолны илчлэгийг хасаж, хоолныхоо төрлүүдийг өөрчлөх, идэж буй хоолныхоо илчлэгийг мэддэг байх хэрэгтэй юм. Жишээ нь Монголын нөхцөлд бид маш их хэмжээний гурил, цагаан будаа, төмс зэргийг хэрэглэдэг. Тэгсэн хирнээ өндөг, мөөг, бүх төрлийн байцаа, жимс, бүх төрлийн хүнсний ногоог маш бага хэрэглэдэг. 

Өдөрт эмэгтэй хүний идэх илчлэгийн хэмжээ 1600-2000 
          эрэгтэй хүний идэх илчлэгийн хэмжээ 2000-2500 байдаг. 
Жич:
*Жин хасахын тулд та өдөрт хоолноосоо 500 илчлэгийг хассанаар нийт 7 хоногт 3500 илчлэг шатааж 453,59 гр жинг хасаж чадна, гэхдээ мэргэжилтэнүүд 7 хоногт 1-ээс илүү кг жин хасахыг хориглодог. 7 хоногт 1 кг, сард нийт 5 кг жин хасахыг эмч нар болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд эрүүл жин хасалт гэж тооцож зөвөлдөг юм.
* Харин жин нэмэхийн тулд өдөрт идэх хоолон дээр дахин 500 илчлэгийн нэмж идсэнээр 7 хоногт мөн 453ь 59 гр жин нэмэх боломжтой.
* Ингээд 7 хоногт 500 грамаас 1 кг хүртэл жин хасахын тулд та өдрийн иддэг хоолныхоо илчлэгийг хасаж, эсвэл илчлэг багатай хоолоор солих, мөн өдөрт хийдэг хөдөлгөөн дасгалынхаа хэмжээг нэмэгдүүлэх нь маш чухал юм. Хоолныхоо илчлэгийг 250 аар багасгаж, 250 илчлэг шатаах дасгал хийснээр та 7 хоногт 500 гр жин хасах боломжтой. Ийм эрүүл аргаар жин хасах нь таны бодисын солилцооны үйл ажиллагааг хямраахгүй, мөн булчин массыг ихэсгэх тустай.
* Өдрийн хоолныхоо илчлэгийг 1500-аас доош буулгах нь эрүүл биш юм. Ийм бага хэмжээний илчлэг хэрэглэх буюу хоолоо хэт сойсноор таны бие ядрах, мөн хэрэгтэй шим тэжээлүүдийг авч чадахгүй байхад хүрнэ.

Ингээд түрүүний аргаар өдөрт 500 илчлэг шатаах аргаар бүтэн сар хоолны дэглэм бариж, хөдөлгөөнөө нэмэгдүүлэхэд :

Ингээд бүтэн сар боллоо гэхэд...
500 илчлэг x 30 өдөр = 15000 илчлэг

453.59 гр= 3500 calories

15000 / 3500 = 1.95 кг болж байна.

-----------

Хэрхэн илчлэгийг хасах вэ

Тэгвэл одоо хэрхэн илчлэгийг хасах вэ?

Сонголт 1: Иддэг хоолныхоо хэмжээг багасгах
Сонголт 2: Илчлэг багатай хоол хүнс сонгож идэх. (Хербалайфын коктейл гэх мэт)
Сонголт 3: Эсвэл хоёуланг нь хэрэгжүүлэх

-----------

Та жин хасахын тулд Хербалайфын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээр шийдсэн бол та Хербалайфын коктейлыг хоолныхоо оронд орлуулж өгөх юм. Ингэснээр та өдөрт иддэг 3 хоолныхоо хоёрыг нь Хербалайфын уурагт коктейлоор орлуулж өгөх юм. Жишээлбэл: Өглөө коктейл, өдөр хоол, орой коктейл эсвэл өглөө коктейл, өдөр коктейл, орой жирийн хоол гэх мэт... Мөн та нэмэлт Хербалайфын ургамалын цай, цэвэр алоэны шүүс зэргийг хэрэглэж болно. 

Хербалайф - Илчлэгийг багасгаж, хоолны дуршлыг бууруулна

Формула 1
- Илчлэг багатай амин дэм, эрдэс минералаар баялаг коктейл
- Таныг эрч хүчтэй байлгаж, мөн булчин массаа хадгалахад туслана

Формула 3 уураг
- Таны бие дэх өөхийг хайлуулж, булчин массыг нэмэгдүүлнэ
- Таны өдөрт хэрэглэж байгаа уургийн хэмжээ нэмэгдсэнээр хурдан жин хаях, мөн булчин массыг нэмэгдүүлснээр жингээ хадгалахад туслана

Хербалайф ургамалын цай 
- Таны бодисын солилцоог сайжруулж, өөх шатаалтыг хурдасгах, бие дэх хорт бодисыг гадагшлуулах
- Хоолны дуршлыг бууруулж, эрч хүч өгөх

-----------

Herbalife Shapeworks бүтээгдэхүүнүүд дэх илчлэгийн хэмжээ

Формула 1 коктейл : 1 халбага = 54
Формула 3 уураг : 1 халбага = 46 илчлэг
Хербалайф цай : 1 цайны халбага = 5.8 илчлэг

Тэгэхээр та хэрвээ Формула 1 коктейл 2 халбагыг + 1 халбага уураг + 350 мл усанд найруулаад уугаад мөн 1 халбага цайг 300 мл усанд найруулж уухад нийт илчлэг нь 159 болж байна.

Өглөөний цай коктейл цай = 159 илчлэг
Оройн хоол коктейл цай = 159 илчлэг = нийт илчлэг 318

Харин өдрийн хоолонд = 2000 - 316 = 1684 илчлэг үлджээ.

Тэгвэл нэг таваг хоол ойролцоогоор 1000 илчлэгтэй байдаг учир танд цаана нь ч зарцуулах илчлэг үлдэж байна. Гэхдээ бидний эцсийн зорилго жин хасах учраас та хоёр хоол орлуулах коктейл, нэг ердийн хоол дээрээ илчлэг багатай амттануудыг бага хэмжээгээр нэмж өгч болно. Жишээлбэл нэг алим, эсвэл атга самар, нэг том улаан лоол, эсвэл тоор гэх мэт.

Ингэснээр та илчлэг хасахынхаа зэрэгцээгээр дуртай хоолоо идэж, эрүүл хүнсийг өөрийн амьдралын нэг хэсэг болгож чадах юм.

Хүн өдөрт 1200 илчлэгээс дээш илчлэгийг заавал идэх ёстой. Удаан хугацаар 1200-аас доош илчлэгтэй хоол хүнсийг хэрэглэснээр жин хасалт зогсох + тэжээлийн дутагдалд орох + бодисын солилцоо муудах зэрэг үр дүн гарах болно. Тийм ч учраас 1500 аас доошгүй илчлэгийг идэж, дасгалт хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгосноор өлсгөлөнгүйгээр жин хасаж, мөн цаашдаа ч жингээ хадгалах эрүүл байхын суурь бүрдэх болно. 
                                           Эх сурвалж: http://myh3rbalif3.blogspot.com


No comments:

Post a Comment